Монгол ард түмэн өөрийн орны байгаль, цаг уур, нүүдэлчин ард
түмнийхээ ахуй амьдрал, зан заншил, шашин шүтлэг, сэтгэхүй, бие бялдрын онцлогтой зохицсон Энэтхэг, Түвдийн эмнэлгийн язгуурт багтах боловч өөрийн гэсэн өвөрмөц төрхтэй, бие даасан онол арга зүйн үндэстэй, Монголын хэмээх тодотголтой эрдэм мэдлэг, дадлага туршлага бүхий, орчин үеийн анагаах ухаанаас зарчмын хувьд эрс ялгаатай уламжлалт анагаах ухааныг цогцлон хөгжүүлж ирсэн түүхтэй.
Харамсалтай нь 1930-аад оны дундуур тухайн үеийн хэт улс төржсөн явцуу бодлогын уршгаар уламжлалт анагаах ухааныг шашинтай адилтган хоц...